БИДНИЙ ТУХАЙ

Чойрхайрхан трейдинг ХХК нь өргөн хэрэглээний барааны импортлогч, худалдаа, Үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч нарын бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн гэрээт борлуулачийн үйл ажиллагаа эрхэлдэг. Бид Улаанбаатар хотын жижиглэнгийн суваг, сүлжээ дэлгүүрийн суваг, бөөний суваг, хөдөө орон нутгийн сувгуудаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Борлуулалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор онлайн захиалгын симтемийг үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ систем нь харилцагчидад цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бараа бүтээгдэхүүний танилцуулга, шинэ бараа бүтээгдэхүүний реклам сурталчилгаа, хөнгөлөлт урамшууллын тухай мэдээллийг бүрэн авч онлайнаар захиалгаа нийлүүлэгчдэд шууд өгөх боломж олгодог. Харилцагч дэлгүүрүүдийн бүртгэл тооцоо, кассын ажлыг хөнгөвчилсөн программ хангамжын системийг нэвтрүүлсэн.

Харилцагчийн захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг тээврийн нэмэгдэлгүйгээр худалдан борлуулдаг.

Хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын хэрэглэгчдэд зориулсан онлайн дэлгүүрээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай худалдан борлуулдаг.